Ж.Батзандан: Монголын прокурор мафийн бүлэглэлд үйлчилж байна

Ж.Батзандан: Монголын прокурор мафийн бүлэглэлд үйлчилж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу өнөөдөр Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, мэдүүлэг өглөө. Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, С.Зоригийн хэргээр ял эдэлж буй хүмүүс хэмлэгдэж  байна. Монгол төр ийм байдлыг бий болгож байна. Мөн “Б.Хурц намайг оронд чинь ална” хэмээн сүрдүүлж байсан. Гэхдээ одоогоор тийм зүйл болоогүй байна. Гэвч Б.Хурцаас Монголын төрийнхөн айж эмээж байгаа. Тиймээс хууль хяналтынхан ч  Б.Хурцын талд үйлчилж байна. Монголын прокурор мафийн бүлэглэлд үйлчилж байна”  гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.