М.Энхболд өөрийн хүсэлтээр Уяачдын холбооны тэргүүнээс чөлөөлөгдлөө

М.Энхболд өөрийн хүсэлтээр Уяачдын холбооны тэргүүнээс чөлөөлөгдлөө

Энэ сарын 18-нд болсон “Дүнжингарав-2018” уралдаан зохион байгуулалт муутай болсон, харуй бүрийгээр жралдуулсан үүнээс болж 13 хүүхэд мориноос унасан гээд олон олон шүүмжлэлийг олон нийтээс хүртсэн билээ.

Ззнтэй холбоотойгоор Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралджээ.Уг хурлаар тэргүүлэгчид хариуцлагын асуудлыг хөнджээ. Хурлын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.

УИХ-ын дарга, уяачдын холбооны ерөнхийлөгч асан М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй, ТУрк улсад албан айлчлалтай байсан ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлагаа хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тэргүүлэгчид хүлээн авчээ.

Мөн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны тавдугаар сард хуралдуулахаар тогтсон байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.