С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриаллаа

С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриаллаа

С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг “Нэг цонх” клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Нэг цонх” клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриаллаа. “Нэг цонх” клубын гишүүн Л.Ариунжолоо “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, С.Баярцогт буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа. С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцээд байна. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй. “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. Алдаагаа засчихвал монголчууд бид уучилна” гэлээ.

“Нэг-Цонх” клубийн гишүүн П.Анар ” 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцарь улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн “А”-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн “А” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцарь улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн долоон жилээр, авлига өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар дансуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ” гэв.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.