С.Баярцогт: Надад мөнгө зээлүүлсэн монгол бизнесмэний нэрийг би зарлах боломжгүй

С.Баярцогт: Надад мөнгө зээлүүлсэн монгол бизнесмэний нэрийг би зарлах боломжгүй

Сангийн сайд асан С.Баярцогт”Ройтерс” агентлагаас цацагдсан 10 сая ам.долларын шуугиан тариад байгаа мэдээллийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр монголын хамгийн том төсөл болох Оюутолгойн асуудал Монголын иргэн бүрт хамааралтай. Энэ асуудал Оюутолгойтой холбогдож байгаа учраас олон нийтэд мэдээлэл хийхээс өөр аргагүй боллоо хэмээн мэдээлэл хийх болсон шалтгаанаа тайлбарлалаа.

Энэ асуудалд холбогдсоноор намайг намын гишүүнчлэлээс хаслаа. Хасах болсон шалтгаан нь өрөвдмөөр байсан. Хүнийг буруутай эсэхийг шүүх хяналтын байгууллага гаргадаг. Гэтэл буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад ийм шийдвэр гаргасан.


”Оюутолгой”-н төсөл 70-100 жилийн настай. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд ес дэх жилдээ хэрэгжиж байна. Гэхдээ хүн бүрт хардах эрх байдаг учраас түүнийг буруутгах аргагүй. Харин ч би баяртай байна. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гарч байна гэж ойлгож байгаа.

Яагаад гэвэл манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Гадныханд итгэл тавьдаг шүү дээ. Данс Швейцарьт байсан учраас эргэлзээг тайлах боломж гарч байна. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг. 

Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан” гэлээ.

С.Баярцогт “Тэр яригдаад байгаа 10 сая ам.долларыг би Монголын нэр бүхий бизнесмэнээс зээл хэлбэрээр авч байсан. Тэр хүний дансыг хаасан юм билээ. Би одоо Швейцарьт ямар нэгэн дансгүй. Одоо тэр бизнесмэний нэрийг би зарлах боломжгүй. Авлигатай тэмцэх газар Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хууль хяналтынхан  мэдээллэх байх” гэсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.