ХАОАТ-ыг бууруулахаар боллоо

ХАОАТ-ыг бууруулахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

 Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авсангүй. Үүний дараа Байнгын хорооны гишүүдийг өөрчилж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга тогтоолын төсөл танилцуулснаар чуулган түр завсарлалаа. Байнгын хороодын хурлын дараа чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилнэ. Өнөөдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.