Ардчилсан намынхан яг одоо эсэргүүцлийн жагсаал хийж байна

Ардчилсан намынхан яг одоо эсэргүүцлийн жагсаал хийж байна

Жагсагчид Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирж байгаа юм. Тэд “Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа” болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар жагсч байгаа билээ.

Мөн тэд эрх баригчдад хүргүүлсэн хугацаатай шаардлагынхаа хариуг бүрэн бүтэн авахыг хүсч байгаагаа илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлбэл, үндсэн 7 татвар болоод нэмэлтээр хоёр татвар гээд нийт 9 төрлийн татвар нэмсэн ба түүнийгээ эргэн харахыг хүссэн шаардлага хүргүүлсэн.

 Гэвч Засгийн газраас зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуучнаар үлдээхээр шийдвэрлээд байгаа нь Ардчилсан намынхны дургүйцлийг хүргээд байгаа юм. Тэд нэмэхээ болохоор бөөн бөөнөөр нь нэмчихээд эргүүлэн буулгахдаа ганц хоёрыг нь буулгаж иргэдийн амыг таглах зүйл хийж байна хэмээн эсэргүүцэж байгаа юм. Ардчилсан намынхан чуулганы өнөөдрийн хуралдааны нээлтэд ч жагсаалынхаа лоозонтойгоо суулаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.