Гишүүдийн ирц хүрээгүйгээс хуулийн төсөл дэмжигдсэнгүй

Гишүүдийн ирц хүрээгүйгээс хуулийн төсөл дэмжигдсэнгүй

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, завсарлагаанаар батлах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар дэмжигдсэнгүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дахин санал хураах горимын санал гаргаж, гишүүдээс дахиад санал хураасан ч олонхийн санал хүрсэнгүй.  

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн хуулийн төсөл нь хоёулаа иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой байсан тул энэ хоёр төслийг өргөн барьсан түвшинд нь хэлэлцэх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг судлах зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил завсарлага авав. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Маргааш Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дахин оруулж ирэхээр болж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.