Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Энэ асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлсэн юм. Энэ үеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хэлэхдээ “Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хамгийн том цахим бааз болж хөгжиж чадсан. Одоо үүнийгээ Монгол Улсын ой санамжид ашиглах ёстой. Цахим гарын үсгийн программыг хийж дууссан. Манай бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн үйлдвэртэй. Манайх энэ үйлдвэртээ үнэмлэх хэвлэж байгаа. Тоон гарын үсэг хэвлэх программаа хийж дууссан. Үндсэндээ одоо иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дууссан гэж ойлгож болно. Одоо ганцхан төрийн байгууллагаас тоон гарын үсгээ өгчихвөл бид суулгахад бэлэн болчихсон байгаа” гэлээ. Мөн бусад гишүүд олон санал санаачлага хэлж, асуулт хариулт үргэлжилж байсан боловч чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлах хугацаа болсон юм. Үдээс хойш эргэн хуралдахдаа энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.