Хятадын Консулын газарт 2 га газар ашиглуулахаар боллоо

Хятадын Консулын газарт 2 га газар ашиглуулахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ.

БНХАУ-ын талаас консулын газар байгуулах 3-4 га газаролгох хүсэлт тавьсны дагуу орон нутаг нь судалж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ. Тиймээс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын консулын газар барихад зориулж 2 га газар ашиглуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Хятадын консулын газарт 2 га газар ашиглуулахаар шийдвэрлэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.