Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тайлбар

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тайлбар

Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрч, утаанаас үүдсэн өвчлөл дэндүү байгаа талаар амтай болгон нь “хараал идсэн хар утаагаа арилгаач ээ, удирдлагуудаа” хэмээн зүхэж байна. Утааны голомтод Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилласан. Тэрбээр ажиллаад ямар шийдвэрт хүрэв. Харин ч ард иргэд утаагаа бууруулахыг, хорт утааны талаар дорвитой арга хэмжээ авахыг түүнээс шахаж шаардаж байна.

Одоо бүүр аргаа барсан ард иргэд түүний гар утас руу мессэж бичиж байна. Тухайлбал, утааны эсрэг аав ээжүүдийн группийн гишүүн У.Хүрэлсүх сайд руу “Оройн мэнд сайдаа, утаанд унтаж чадахгүй байна. Та дулаан байшинд байгаа байх. Манайд ирээд нэг цаг болоорой Хайлааст шүү за” гэсэн мессэж илгээхэд хариуд нь Ерөнхий сайд “Би таныг ойлгон мэдэрч байна” гэж хариу барьжээ. Үнэхээр тайлбаргүй хариулт байна. Аргаа барж утаанд үр хүүхдээ өвдүүлсэн ээж аавууд хаана хэнд хандахаа мэдэхгүй байна.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.