О.Баасанхүүг Үндсэн хууль зөрчиж ордонд хурал хийсэн гэв

 О.Баасанхүүг Үндсэн хууль зөрчиж ордонд хурал хийсэн гэв

УИХ-ын гишүүн, МАХН-ны тамгагүй дарга О.Баасанхүүг хууль зөрчиж Төрийн ордонд намын II дугаар их хурлыг хийсэн хэмээн иргэн А.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар АТГ-т хандсан байгаа гэнэ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл шалтгаанаа тайлбарлахдаа “Үндсэн хууль зөрчсөн. Учир нь Улсын их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүн нь гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглодог байна. Гэтэл О.Баасанхүү нь гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглан МАХН-ын дарга болж Төрийн ордонд хууль зөрчин намын их хурлыг хуралдуулсан.

Мөн улс төрийн намын тухай хуульд аливаа иргэн намд 1 сая төгрөгийн мөнгөн хандив дээд тал нь өгөх боломжтой бөгөөд энэхүү хандивын хэмжээг хэтрүүлж нэг хүнээс их хэмжээний мөнгө авч хурал зохион байгуулсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна” гэж үзжээ.

Тиймээс О.Баасанхүүг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд шалгахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.