Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа

Энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Зөрчлийн тухай хууль дээрх заалт нь ''Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…'' гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Гэхдээ дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “Хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй зөрчил байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд дээрх асуудлыг тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулж, баталлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.