Ц.Гарамжав: Уул уурхайн салбарыг мэдэхгүй дайрч давшилж байгаа гишүүдтэй санал нийлэхгүй шүү

Ц.Гарамжав: Уул уурхайн салбарыг мэдэхгүй дайрч давшилж байгаа гишүүдтэй санал нийлэхгүй шүү

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дарга Ц.Гарамжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэ үеэр УИХ-ын гишүүд түүнд хатуухан хандаж, хайр найргүй зэмлэсэн юм. Харин Ц.Гарамжав “Байнгын хорооны даргыг сонгох асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүдийн хэлж байгаа бүхнийг ойлгож байна. Гэхдээ энэ салбарыг дотор нь байгаа уул уурхай, нөхөн сэргээлт, эрдэс баялаг, шинжлэх ухааны том салбарыг мэдэхгүйгээр дайрч давшилж байгаа гишүүдтэй би санал нийлэхгүй. Өнөөдөр Монгол Улсын бүх төсөв, бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгө оруулалт зээл дээр явагдаж байгаа.

Ямар ч салбарын үйл ажиллагааг мэдэхгүй байж хөндлөнгөөс хавтгайруулж шүүмжилж байгаа нь таалагдахгүй байна. Утга учрыг ойлгож, мөн чанараа мэдэж ярих ёстой шүү. Тэгэхгүй нөхөн сэргээлт гэх дор хариуцлагатай, хариуцлагагүй татвар төлж байгаа улс орноо авч яваа үндэсний хэдэн компаниудаа харлуулаад байж болохгүй. Өнөөдөр “Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээгээ зөв хийчихгүй яасан юм бэ. 20-25 жил суусан гишүүд юу хийсэн юм бэ. Үнэнийг хэлэхэд, улс эх орныхоо хил хязгаар, газар нутгийг алдчихаад сууж байгаа чинь үнэн биз дээ. Тэр байтугай Үндэсний аюулгүй байдалд нөлөөлчихсөн байна. “Оюутолгой”-н асуудал дээр ямар арга хэмжээ авсан юм бэ. Үндэснийхээ хэдэн компани руу дайрч давшлах чинь зөв юм уу.

Зээл авснаараа буруутай байгаа юмуу. УИХ гишүүн байж гүтгэж дайрч болохгүй шүү. Хариуцлага гэж байдаг. Хэрвээ хариуцлагыг нь ил тодоор гаргаад ирээч. Уул уурхайн салбарт хариуцлагатай ч хариуцлагагүй ч байгаа. Тэрний цаана улс орны хэмжээнд аюулд хүрчихсэн аюулууд зөндөө байна. Гэтэл арай ядан зовж зүдэрч гарч ирсэн үндэсний хэдэн компани руу дайрах юм. Үүнийгээ зогсоох хэрэгтэй шүү. Байнгын хороог ямар ч хүн удирдсан бодлогыг нь зөв аваад явах ёстой юм шүү. Түүнээс тэнд мэргэжлийн ялгаварлал байхгүй. Нэгэнт гишүүд олонхиороо дэмжсэн байхад би ч гэсэн Л.Элдэв-Очир гишүүнийг дэмжинэ” хэмээн ихэд ууртай байр сууриа илэрхийллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.