Үдээс өмнө хуралдаагүй чуулган сая эхэллээ

Үдээс өмнө хуралдаагүй чуулган сая эхэллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан цаг гаруй хуралдаад таван жижиг асуудал хэлэлцээд тарсан. Харин өнөөдөр хуралдсангүй. Үдээс өмнө л лав. Тэгэхээр УИХ-аар хэлэлцэх асуудал байхгүй байна уу. Өөр шалтгаан байна уу. Энэ долоо хоногт МАН-ын 28-р Их хурал хуралдаж мэдээж УИХ-ын 65 гишүүн бараг бүгдээрээ тэнд суусан биз.

УИХ дахь МАН-ын бүлэг лав даваа гарагт хуралдаагүй. Харин АН-ын бүлэг хуралдаж, Банкны зээлийн хүү, Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийх тухай хэлэлцэж, бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн тухайгаа өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Долоо хоногт хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд хэлэлцэж, улмаар байнгын хороодоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэдэг хуультай. АН-ын бүлгийн хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн асуудлуудаар МАН-ын бүлэг хэлэлцээгүй учраас өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй байгаа бололтой. МАН-ынхан  урьд шөнө 2-3 цаг хүртэл хуралдаж, Удирдах зөвлөл, генсекээ сонгосон. Өнөөдрийн чуулган хуралдахгүй байгаа нь хэлэлцэх асуудалгүй нөгөөтэйгүүр эрх баригч намын Их хурлаас үүдэлтэй бололтой. 

Харин үдээс хйошхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх асуудалтай холбогдуулан илтгэл тавьж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.