БХ-ын сайд Н.Энхболд Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

БХ-ын сайд Н.Энхболд Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өчигдөр Катар Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Султан Салмийн Саид Аль Мансурийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байгааг харилцан тэмдэглээд, 2007 онд “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд болон батлан хамгаалах салбарын харилцаа харилцан айлчлал хийх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан дадлага, сургууль хийх зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтарсан цэргийн сургууль тогтмолжиж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид болон бусад төрийн байгууллагуудын алба хаагчдыг жил бүр Катар Улсад Араб хэлний сургалтад хамруулж байдагт талархал илэрхийлж, Катарын талтай хамтран тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байгааг уламжиллаа.

Цаашид хоёр талын цэргийн хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг хадгалахын зэрэгцээ шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааг зөвхөн батлан хамгаалах салбар төдийгүй цаашид бүх чиглэлээр хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцсон.

Хатагтай Ж.Галтыг “Цэргийн хамтын ажиллагааны” хүндэт медалиар шагнасныг гардуулав

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд эрхэм элчин сайдад Монголд ажилласан хугацаандаа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, Батлан хамгаалахын атташе Майкл Доршнер нарын албаны бусад хүмүүс байлцлаа.

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгаснаар Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан тэр цагаас хойш хоёр орон батлан хамгаалах салбарт дээд, дунд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургууль дадлага зохион байгуулах зэрэг чиглэлээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тусламжийн явцын талаар хоёр тал санал солилцлоо

Сайд Н.Энхболд эртний уламжлалт, түүхэн холбоотой Монгол Энэтхэг Улсын харилцаа хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгаа бөгөөд түүний дотор батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байдагт Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт идэвхитэй оролцож, дэлхийн бусад улс орнуудад энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлтээрээ танигдаж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү үйл хэрэгт АНУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бас нэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон.

АНУ-ын Зэвсэгт хүчинтэй жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энхийг сахиулах ажиллагааны олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаа, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бие биесээс харилцан суралцах зэрэг боломжийг олгож байдаг чухал арга хэмжээ болохыг талууд онцоллоо. Түүнчлэн, АНУ-ын засгийн газар, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн АНУ-ын цэргийн сургууль, дамжаанууд төдийгүй бүс нутгийн орнуудад зохион байгууллагддаг сургалт дамжаануудад хамрагдснаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галтыг үүрэг гүйцэтгэх хугацаандаа батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлж Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны” хүндэт медалиар шагнасныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулж өглөө.

баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа нь Батлан хамгаалах, зэвсэгт хүчний дээд, дунд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийж, мэдээллийн технологи, Зэвсэгт хүчний энхийг сахиулах болон тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлд хамтарсан сургууль хамтран зохион байгуулах, БНЭУ-ын цэргийн сургууль, дамжаануудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, харилцан туршлага солилцох зэргээр идэвхитэй хамтран ажиллаж байна. Мөн Энэтхэгийн талаас кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тусламжийн явцын талаар хоёр тал санал солилцлоо.

Сайд Н.Энхболд Эдийн засаг, технологийн гэх мэт бүх салбарт эрчимтэй хөгжиж буй Энэтхэг Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол Улсын хувьд чухал болохыг илэрхийлсэн.

Талууд эртний уламжлалт найрсаг харилцааг улам идэвхижүүлж, ялангуяа хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.