Хотынхон С.Амарсайханыг хүлээж авахгүй байгаа юм уу

Хотынхон С.Амарсайханыг хүлээж авахгүй байгаа юм уу

НИТ-ийн Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 12-нд болох байсан ч ирц бүрдээгүй учраас хойшилжээ. Уг нь НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын өвлийн бэлтгэл ажил гээд ярих, хийх зүйл мундахгүй байгаа нь ойлгомжтой. НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авснаасаа хойш тэргүүлэгчдийнхээ анхны хуралдааныг ийнхүү удирдан явуулах ёстой байсан ч асуудал хэлэлцэх хэмжээний ирц бүрдээгүй байна. Хуралдаанд нийслэлийн таван байгууллагын 40 гаруй мэргэжилтэн ажлаа  танилцуулахаар төлөвлөөд байжээ.

НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн С.Амарсайханыг дарга болгож, зарим нь дэмжиж ажиллана хэмээн ярьж байсан ч амьдрал дээр өөр бодолтой байгаа юм биш үү. Цас орж, зам хальтиргаа үүсч, утаа эхэлж нийслэлчүүдийн бухимдал газар авч байгаа энэ үед шинэ залуу даргаас шинэлэг сайхан санаа гарч ажиллаж байвал ядаж сайнсан. Шинэ даргыг томилох асуудлаар НИТХ-ын хуралдаанаас намын бүлгүүд дараалсан завсарлага авч багагүй хугацаа алдсан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, төсвийн тодотгол зэрэг цаг үеийн асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.