12 нэр дэвшигч сайдын сэнтийд тухлах нь тодорхой болжээ

12 нэр дэвшигч сайдын сэнтийд тухлах нь тодорхой болжээ

 

У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын нэрийг өнөөдөр шийдвэрлэж өргөн барих хүлээлт байсан ч лөөлөө болов. Шинэ Ерөнхий сайд өмнөх засгийн бүтцээр нь ажиллана хэмээсэн нь 15 сайдтай байна гэсэн үг. Тэгэхээр одоо гурван сайд дээр гацаад байгаа хэрэг. Өчигдөр нэр дэвшүүлсэн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Х.Баделхан нараас татгалзаад байгаа юм. Цэрэгт яваагүй Н.Цэрэнбатыг харин Батлан хамгаалахын бус Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болгохоор тохирсон бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ш.Раднаасэдийн нэр явж байсан ч өнөөдөр өөрчлөгдсөн байна. Гацаанд буй гурав буюу Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийг өнөө орой тодруулах байх. Хоёр тал тохиролцсоноор дараах 12 хүн сайдын сэнтийд тухлах нь тодорхой болов.  Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нэр дэвших нь тодорхой болжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.