МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй  байна
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагт хуралдах болсон талаар мэдээлэл цацагдаж байсан ч албан ёсны цаг нь 11:00 болсон гэлцэж байна. Гэвч одоогийн байдлаар тус намын Удирдах зөвлөлийн хурал хараахан эхлээгүй, Тусгаар тогтнолын ордон нам гүм байгаа сурагтай. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр энэ сард хийхээр төлөвлөсөн  Бага хурлын товыг тогтоох байх гэв. 
 
Бага хурлыг зарлан хуралдуулсан нөхцөлд Их хурлыг товлох боломж бүрдэнэ. Тодруулбал, МАН-ын Бага хурал, Их хурал шил дараалан хуралдах нөхцөл байдал үүсэхээс гадна намын даргаа тодруулах учиртай. Түүнчлэн УИХ дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах үүрэг хүлээж буй. Тиймээс ирэх аравдугаар сарын 08-наар Засгийн газрыг байгуулах хуулийн хугацаа дуусна гэсэн үг юм.
 
Тиймээс Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас гарах шийдвэрийг МАН-ынхан төдийгүй улстөрчдийн анхаарлыг татаж байгаа ажээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.