Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэж эхэллээ

Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар зохион байгуулж буй “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган” дөнгөж сая Төрийн ордонд эхэллээ.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн ажлаа хүлээн авсны дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй уулзаж, Хятад хүнсний ногооноос татгалзах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих чиглэл өгч байсан юм.

Энэхүү Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа аж.

Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас салбар хуралдаанууд хийсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувуны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн юм

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.