Засгийг огцруулах эсэх асуудлыг маргааш хэлэлцэнэ

Засгийг огцруулах эсэх асуудлыг маргааш хэлэлцэнэ

У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл тэргүүтэй МАН-ын бүлгийн 31 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд байгаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу энэ асуудлыг чуулганы хуралдаанаар долоо хоногийн хугацаанд хэлэлцэх учиртай билээ.

Тэгвэл энэ долоо хоногийн сүүлээр хуралдахаар сураг дуулдаж байсан чуулганы хуралдааныг маргааш зарлан хуралдуулахаар болсон байна. Чуулганы хуралдаан маргааш 10.00 цагт эхлэнэ гэсэн зар тараажээ. Харин өнөөдөр буюу 15.00 цагаас МАН-ын бүлэг хуралдаж МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан ч одоо болтол хуралдаан эхлээгүй байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой ажиллуулах чиглэл өгсөн бөгөөд огцруулах асуудлыг хөндсөн 31 гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудал ч яригдсан сурагтай. Одоогоор Төрийн ордон ажин түжин байна.

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.