МАН-ын Бага хурал хойшилжээ

МАН-ын Бага хурал хойшилжээ

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын Бага хурал маргааш хуралдана гэсэн мэдээлэл байсан ч хойшилжээ. Хугацаа нь одоогоор тодорхой бус байгаа юм. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй 30 гаруй гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн намдаа хариуцлага тооцох, улмаар олон тэрбумын тендерийг Засгийн газрын сайдууддаа хувааж өгсөн гэх шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан.

Гэвч энэ асуудал өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ороход гишүүдийн олонх нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Хуулийн хугацаанд багтан чуулганаар хэлэлцэхээс өмнө Бага хурлаараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн тов байсан ч маргааш хуралдахгүй нь бололтой. Хуралдаан хэдийгээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч чуулган хуулийн хугацаандаа буюу энэ сарын 7-ноос өмнө хуралдаж, Засгийн газрын асуудлыг ярих юм. Харин энэ үеэр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу, эсвэл хариуцлага алдсан сайдуудаа огцруулах уу гэдэг нь тодорхой болох юм. 

Б.Эрхэс 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.