Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэнгүй

МАН-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэр дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан.  Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ хурлаар ТББХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэнгүй. Одоо УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэж, асуудлыг эцэслэн шийдэх юм. Хэрвээ чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг дэмжвэл Засгийн газар огцрохгүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.