АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг дахин шаардав

АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг дахин шаардав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хүүхдийн мөнгө олгох болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас удаа дараа шаардсан. Учир нь ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа билээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны Ардчилсан намын бүлэгт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн юм. Сангийн яамны дэд сайд "Хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна" гэх хариултыг өгчээ. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлэг  УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, өвөлжилтийн бэлгэл ажил болоод хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэхийг УИХ-ын даргаас шаардсан аж.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг шаадлагад "УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй" гэх хариу өгсөн байна. Уг асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын ээлжит бусыг яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.