МАН-ын бүлгийн 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа

МАН-ын бүлгийн 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барилаа. Огцруулах бичгийг өргөн барихад  Н.Учрал, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан гэсэн 10 гишүүн оролцсон юм. 
 
Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн “УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа учраас орлож байгаа танд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьж байна.  Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг гаргалаа. 
 
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Мөн саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаж байна” хэмээн хэлсэн юм. 
 
Ерөнхий сайдыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зурсан ажээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.