Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ

АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, өнөөдөр орой хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлээ.

Гүйцэтгэх зөвлөл Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаараа зургаан асуудал хэлэлцүүлэхээр болжээ.

Үүнд:

1. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
2. АН-ын даргыг томилох тухай
3. АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах
4. АН-ын VI их хурлын товыг зарлах тухай
5. АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай
6. АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.     

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 18:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.