Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн утсыг чагнах боломжгүй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн утсыг чагнах боломжгүй

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдсөн, тагнасан, чагнасан гэх асуудал босч ирчихээд байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын нэр хүртэл холбогдсон. Тэгвэл сайд Н.Номтойбаяр энэ асуудалд хариулт өгч, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр ярилцлагадаа “Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Намайг өөрийг нь тагнасан гэж үнэхээр хардаад байгаа юм бол яагаад Хүрэлсүх өөрөө өдий болтол холбогдох газарт нь миний нэрийг цохоод шалгуулах өргөдөл гомдол гаргахгүй байгаа юм бэ. Өргөдөл өгөхгүй байхыг бодвол зүгээр л бохир улс төр.

Хуулиар хамгаалагдсан тодорхой субьектууд байдаг. Үүнд Шадар сайд орно. Ийм хүмүүст гүйцэтгэх ажил буюу тагнуулын ажил хийх нь хуулиараа хориотой. Мөн хуулиар эрх нь олгогдоогүй хүн гүйцэтгэх ажил хийх хориотой бөгөөд ийм үйлдэл хийвэл Эрүүгийг тусгай зүйл ангиар зүйлчлэгддэг. Ийм ноцтой гэмт хэрэг хийсэн мэтээр намайг гүтгээд байгаа юм. Энэ нь ч хуулиар хориотой. Тэгэхээр ийм хатуу хуультай, зөрчвөл олон жилээр шоронд хоригдох “тэнэг” байхгүй гэдэгт итгэлтэй байна.

 “Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй” хэмээн хэлсэн байна.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.