Ли Хсиен Лүүн анх удаа Монголд түүхэн айлчлал хийж байна

Ли Хсиен Лүүн анх удаа Монголд түүхэн айлчлал хийж байна

Сингапур улсын Ерөнхий сайд  Ли Хсиен Лүүн  анх удаа Монголд түүхэн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайдын гэргий, хатагтай  Хо Чиний хамт Монголоос Сингапур улсад ажиллаж амьдарч байсан хүмүүс болон Монголд ажиллаж байгаа Сингапурын  болон   бизнесийн төлөөлөгчидтэй энэ сарын 13-нд   хүлээн авалт хийлээ.

Хатагтай Хо Чин нь Сингапурын Засгийн газрын төрийн өмчит 242 тэрбумын хөрөнгөтэй   “Темасек холдинг” ХХК-ийн  захирал юм.

Тэрбээр уулзалтын үеэр Сингапур Монгол Улсын харилцааг бүх талаар  хөгжүүлэх чиглэлээр идэвх чармайлт гарган ажиллаж байсан хүмүүст баяр хүргэж, санал солилцлоо.


Зургийн тайлбар: Баруун гар талаас Сингапурын Ерөнхий сайд  Ли Хсиен Лүүн, Монгол Улсаас Сингапур улсад  суугаа Ерөнхий консул асан доктор Г.Сүхээ, түүний хүү С.Оргил

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.