БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий монгол хүүхдүүдийг баярлуулав

БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий монгол хүүхдүүдийг баярлуулав

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт суралцдаг хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн 165 хүүхдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын гэргий, хатагтай Чэн Хун буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлаж, баярлууллаа.

Энэхүү хандив тусламжийн барааг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус цогцолборт болсон юм. Тусламжийн барааг гардан авах гэрээнд тус төвийн дарга Б.Лхамсүрэн болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминь нар гарын үсэг зурав.

Энэхүү ёслолын ажиллагаанд урилгаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминь болон Бээжинд суугаа Монголын Элчин сайд Ц.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга С. Батболд нар оролцож, үг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын захирал Б.Лхамсүрэн “Манай төвд нийслэлийн эмзэг бүлгийн, төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай 4-21 насны хүүхдүүд хамрагддаг. Одоогоор хүүхдийн, залуучуудын гэсэн хоёр төвд  бүтэн болон хагас өнчин 165 хүүхэд сурч хүмүүжиж байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байрлуулж, хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг” хэмээсэн.

Тус цогцолбор нийт 65 багштайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зуслан болон гадуур үзвэр үзэхэд олон хүүхдийг зөөвөрлөхөд асуудал тулгардаг талаар хэлж байсан юм. Харин одоо хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалсан шинэ автобустай болсондоо тэд маш их талархаж байгаагаа хэлж байсан.

Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод тус төвийн авьяаслаг морин хуурч хүүхдүүд  “Үүлэн бор” аялгууг эгшиглүүлж, уран нугаралтын үзүүлбэр сонирхуулж, бүгдээрээ “Flash mob” хийж, “Нарны хаан хүүхдүүд” дууг дуулж сонирхууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.