Монгол Улс АСЕМ-ыг өндөр түвшинд зохион байгууллаа

Монгол Улс АСЕМ-ыг өндөр түвшинд зохион байгууллаа

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дэлхийн бусад орны удирдагч нартай хамтран хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн бөгөөд Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын холбоог удирдагч Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фико, Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Киев, Евро комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар оролцлоо.

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг болон “Даргын мэдэгдэл”-ийг тус тус гаргалаа. Мөн АСЕМ-ын төлөөлөгчид Европ, Ази тив хамтран терроризмын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн дараагийн удаагийн АСЕМ-ын 12 дахь уулзалт Бельгийн нийслэл Брюсель хотноо 2018 онд болохоор тогтсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: 

 

Монгол Улс АСЕМ-ыг өндөр дээд түвшинд зохион байгуулсныг онцоллоо

-АСЕМ бол зөвхөн удирдагчдын чуулга уулзалт биш. Ард түмний бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, залуучуудын чуулж уулздаг уулзалт юм. Хоёр тивийн маань оролцогчид энэ уулзалтаар хамтдаа нэгдэж чадлаа. Монгол орон зохион байгуулагчийн хувьд та бүхэнд соёл, өв уламжлалаа танилцуулж, наадмын үйл ажиллагаа зохион байгууллаа. Өчигдөр бид зочид төлөөлөгчдөдөө баяр наадмаа үзүүллээ. Энэ бол Монголын соёлын нэг хэсэг. Наадам нь монголын соёл, түүх, өв уламжлалыг илтгэж байгаа. Монголын ард түмэн та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баяртай байлаа. Энэ бол 100 жилдээ нэг удаа болох өвөрмөц үйл ажиллагаа. Дараагийн удаагийн АСЕМ Монголд 100 жилийн дараа л зохион байгуулагдаж магадгүй. Хэвлэл, мэдээллийн та бүхэн маань ч бас их сайн ажиллалаа. Би хэвлэл, мэдээллийн та бүхний ажлыг маш сайн ойлгодог. Та бүхэн өөрийнхөө ажил мэргэжлээр дамжуулан дэлхийн 1.5 тэрбум хүнд АСЕМ-ын үйл ажиллагааг шууд хүргэлээ. Та бүхэнд бас баярлалаа гэж хэлье.  

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск:

Монгол Улс АСЕМ-ыг өндөр дээд түвшинд зохион байгуулсныг онцоллоо

-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлье._ АСЕМ-ын үйл ажиллагааг Монгол Улс сайн зохион байгууллаа. Бид хэзээ ч мартагдахааргүй, сайхан дурсамжийг үлдээсэн аяллыг Монголд хийлээ. Ялангуяа өчигдрийн наадам их таалагдсан. Гэхдээ зөвхөн наадам үзсэн болохоор энэ удаагийн АСЕМ мартагдахааргүй болсон гэсэн үг бишэ. Энэ үеэр дэлхий нийтийг цочроосон хэд хэдэн үйл явдлыг бид харлаа. Францын Нисс хотод террорист халдлага боллоо. Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Өнөөдөр өглөө бид Туркийн асуудлаар ярилцлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, терроризм, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдэг дуу хоолойгоо хүргэлээ. Турк бол манай Европын холбооны чухал түншүүдийн нэг. Европын холбоо ардчиллын замаар сонгогдсон Засгийн газар, ардчиллын иституциудыг үргэлж дэмжсээр ирсэн. Мөн хуулийн засаглалыг байнга дэмждэг. Тийм учраас Турк Үндсэн хуулийн аргаар ардчиллыг бэхжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан. Европын холбоо ийм байр суурьтай байна. Цаашдаа Турк Европын холбооны гишүүн орон болох байх гэж найдаж байгаа.

Евро Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер:

Монгол Улс АСЕМ-ыг өндөр дээд түвшинд зохион байгуулсныг онцоллоо

-Би Монгол Улсыг үнэхээр гайхаж, биширдэг. Монголд гурав дахь удаагаа ирж байна. Ирэх тутамдаа Монгол Улс хэрхэн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгааг хардаг. Би өмнөх 10 удаагийн АСЕМ-ын уулзалтад оролцож байсан. Энэ удаагийнх хамгийн өвөрмөц, онцлогтой нь байлаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт биднийг уялдаа холбоогоо сайжруулж, үр дүнтэй хамтран ажиллах талбар болдог. Терроризтэй тэмцэх Худалдааг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, дүрвэгсдийн асуудлыг шийдэх гэх зэрэг олон асуудал бий. Тэр бүгдэд  дэлхийн хэмжээний хариу үйлдлэл, шийдэл хэрэгтэй. Үүний төлөө бид хамтран ажиллаж байна. АСЕМ-ыйэ 12 дугаар уулзалтыг бид амжилттай зохион байгуулах болно. Брюссельд хоёр жилийн дараа 2018 онд АСЕМ-ын ээлжит уулзалт болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид баярлалаа. Манай хурлыг сайн удирдлаа.

Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Киев: 

Монгол Улс АСЕМ-ыг өндөр дээд түвшинд зохион байгуулсныг онцоллоо

-Европ, Азийн түнш орнууд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад Улаанбаатар хотноо 15, 16-ны өдрүүдэд хуралдлаа. Энэхүү хуралдааны үеэр бид өнгөрсөн 20 жилд хийж, бүтээсэн ажлуудаа эргэн харж, цаашдаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ярилаа. Бид АСЕМ-ын гурван тулгуур баганыг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Мөн хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах ёстой гэдэг дээр санал нэгдлээ. Зөөлөн болон хатуу уялдаа холбоогоо сайжруулж, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагаа, тулгарч буй нийтлэг асуудлуудаа ярилцлаа. Терроризмтэй тэмцэх, хууль ёсыг дээдлэх, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилт, байгалийн гамшгийн эрсдлийн бууруулах, хөгжилтэй холбоотой асуудлуудыг ярилцлаа. Нисс хотод болсон халдлагын дараа удирдагч нар Франц улсад болсон халдлагатай холбоотойгоор эмгэнэл илэрхийллээ. Мөн хурлын хажуугаар бид олон удаагийн хоёр талт уулзалтыг хийлээ. Улс орон болгон өөр өөрсдийн үзэл бодолтой, өөр өөрсдийн бэрхшээлтэй. Гэхдээ бүгд л ард иргэдийнхээ ашиг, сонирхлын төлөө явж байгаа. Энэ бүх асуудал, бэрхшээл нь бидний хамтын ажиллагаанд саад болох учиргүй. АСЕМ-ын үр дүнд бий болсон хамтын ажиллагаа маань зөвхөн хоёр тивийн улсууд төдийгүй дэлхий дахинд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Мьянмар улс АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 2017 онд зохион байгуулах болно. Баярлалаа.

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фико:

Монгол Улс АСЕМ-ыг өндөр дээд түвшинд зохион байгуулсныг онцоллоо

-Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хүнд хэцүү цаг үед амьдарч байна вэ гэдгийг бидэнд санууллаа. Европ, Ази тивүүд хоорондоо хамтран ажиллах хэрэгтэй байгааг санууллаа. Нисс хот болон Туркт болсон гунигтай явдлууд нь биднээс хол хөндий үйл явдал биш ээ. Энэ бол бүх дэлхийд хамаатай асуудал. Бид бүх асуудлаар адилхан үзэл бодол байхгүй. Бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэвч бид яагаад эрх тэгш, харилцан ашигтай байдалтайгаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой вэ гэдгээ ойлгодог. Би Монгол орны найрсаг сайхан харилцаа, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлье. Миний хувьд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад өөрийнхөө улсыг төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Бид хөтөлбөртөө тусгагдсан асуудлыг биелүүлэхийн тулд маш их зорилго тавьж ажиллаж байна. Бид чухал сэдвүүдийн талаар ярилцлаа. Терроризмтэй тэмцэх, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилт гэх зэрэг олон чухал сэдвээр ярилцах боломжийг АСЕМ-ын 11 дүгээр уулзалт бий болголоо. Ирэх 10 жилд бид АСЕМ-ын үйл ажиллагааг улам  илүү сайжруулж, урагшлуулах ёстой. Үүнд бид бэлэн байна. Ноён Ерөнхийлөгчөө, таны найрсаг занд баярлалаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.