Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11:40 цагт тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11:40 цагт тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өндөрлөж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх учиртай.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдөрийн чуулганы хуралдаанаар Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай төслийг хэлэлцэнэ” хэмээсэн юм.

Түүний дараа чуулган түр завсарлаж, хуваарь ёсоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өгрөх тов тогтоох тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.