Улаанбаатар 3oC

Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй болгох ажилд хамцуй шамлан орно

Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй болгох ажилд хамцуй шамлан орно
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар өрсөлдсөн билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас дэмжигч Х.Баттулга 50.7 хувийн саналаар яллаа. Энэ үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Өнгөрсөн хугацаанд намайг дэмжсэн олон зуун мянган сонгогчиддоо баярлалаа. Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэж хэлж, амлаж ирсэн. Монгол ялна гэж анхныхаа хэвлэлийн бага хурлыг хийж байна. Би эв эеийг баримтална. Эв эеийг баримтална гээд эдийн засгийг доройтуулахгүй. Өртэй Монголыг өргүй болгох ажилд хамцуй шамлан орно” гэлээ.
 
Н.Батзаяа
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.