Шар бугуйвчтай иргэдэд саналын хуудсыг гурваар өгсөн асуудал гарчээ

Шар бугуйвчтай иргэдэд саналын хуудсыг гурваар өгсөн асуудал гарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагаас эхэллээ. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн насны 1 сая 983 орчим мянган иргэн дахин санал хураалтад оролцох учиртай. Тэгвэл 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц тун тааруухан байгаа бололтой. Мөн өглөөнөөс эхлээд зөрчил маргаантай асуудал ч багагүй гарч эхэлжээ.

Тухайлбал, иргэдийн сошиал орчинд тавьж буй мэдээллээс харахад зарим дүүрэгт гартаа шар бугуйвч зүүж орж ирсэн иргэдэд саналын хуудас гурваар өгч байгаад баригдсан тохиолдол гарсан байна. Эдгээр хүмүүсээс байцаалт авахад МАН-ын ухуулагчаас мөнгө авсан учраас ийм үйлдэл гаргасан хэмээн мэдэгдсэн аж. Энэ мэтээр дахин сонгуулийг тойрсон зөрчил маргаан эхнээсээ гарч эхэллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.