АСЕМ-ын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг угтан авлаа /ФОТО/

АСЕМ-ын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг угтан авлаа /ФОТО/
АСЕМ-ийн 11 дэх дээд түвшний уулзалт өнөөдөр Шангри Ла зочид буудалд эхэлж байна. Төлөөлөгчдийн тэргүүлэгчид өглөө 07.00 цагаас эхлэн ирцгээв. ИБУИНВУ, Австрали, Бруней улсуудын элчин сайд нар хамгийн түрүүнд хүрэлцэн ирлээ. Зочид хоёр минутын зайтай ирсээр хамгийн сүүлд буюу 09.00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ирсэн юм. 
 
Дээд хэмжээний уулзалтад нийт 54 хүндэт зочин оролцоно. Хүндэт зочдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтлаа.
 
Хүндэт зочдыг Шангри Ла зочид буудалд үндэсний хувцсаар гоёсон залуус угтан авч байна. Зочид АСЕМ-ийн дурсгалын самбарт гарын үсгээ зурсны дараа танхимд суудлаа эзэллээ.   
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.