С.Ганбаатарыг дэмжигчид оюуны өмчийн хулгай хийв үү

С.Ганбаатарыг дэмжигчид оюуны өмчийн хулгай хийв үү

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар эхний шатны сонгуульд иргэдийн 30 хувийн саналыг авч, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн билээ. Гэсэн ч С.Ганбаатар гуравдугаарт орсныгоо МАН-ын нэр дэвшигч М.Энхболд болон Х.Баттулга нар миний саналыг луйвардлаа би Ерөнхийлөгч болох байсан хэмээн мэдэгдэж, эсэргүүцэхээ илэрхийлсэн.

Улмаар дахин санал хураалтыг хүчингүй болгохыг иргэдэд уриалж, цагаан хувьсгал буюу саналын хуудсаа цагаан уншуулахыг иргэдэд уриалж эхэлсэн. МАХН-ын эзэмшлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хүртэл үүнд уриалан дуудаж байгаа юм. Тэгвэл С.Ганбаатарыг дэмжигчид сүүлдээ оюуны өмчийн хулгай хийж эхлэв бололтой. Тодруулбал, монголын залуу үеийн шилдэг төлөөлөл болсон урлаг, спортын олны танил залуусыг зургийг ашиглан “Залуусаа цагаан сонголт хийцгээе. Миний сонголт бол цагаан сонголт гэх” постерийг цахим орчинд тарааж эхэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар урлаг, спортын төлөөллүүд эхнээсээ байр сууриа илэрхийлж шүүхэд хандахаа мэдэгджээ.

“Эмоци” продакшны жүжигчин Л.Сөрөлт энэ талаар цахим хуудсандаа “Энэ юу вэ??? Болиоч ээ. Миний зургийг зөвшөөрөлгүйгээр улс төрийн хар бараанд сөрөг зүйлд яагаад дур мэдэн ашиглаж байгаа юм бэ. Зохих газраар нь шалгуулж нэр төрөө сэргээнэ. Сонгуулиа идэвхтэй өгч иргэний үүргээ биелүүлээрэй ахан дүүс минь ээ” хэмээн жиргэжээ. Мөн Киви хамтлаг, дуучин Ану, жүжигчин Б.Мишээл, О.Дөлгөөн, дуучин Д.Төрмандах,Э.Чулуунчимэг зэрэг маш олон хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан нь тодорхой болоод байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.