АСЕМ-ийн хүндэт зочдыг Ерөнхийлөгч хүлээн авч байна

АСЕМ-ийн хүндэт зочдыг Ерөнхийлөгч хүлээн авч байна

АСЕМ-ийн 11 дэх дээд түвшний уулзалт өнөөдөр Шангри Ла зочид буудалд 09:00 цагт эхэлнэ. Төлөөлөгчдийн тэргүүлэгчид өглөө 07:00 цагаас эхлэн Шангри ла зочид буудалд хүрэлцэн ирж байна.

Тухайлбал, ИБУИНВУ, Австрали, Бруней улсуудын Элчин сайд нар хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн. Хүндэт зочид хоёр минутын зайтай ирж байгаа бөгөөд хамгийн сүүлд буюу 09:00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхиййлөгч Пак Гын Хэ нар ирэх юм.

Дээд хэмжээний уулзалтад нийт 54 хүндэт зочин оролцож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэн угтан авч байна. Хүндэт зочид Шангри ла зочид буудлын гадаа байрлаж буй хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгөөд   дотогш нэвтэрч, Ерөнхийлөгчтэй мэндчилээд АСЕМ-ийн дурсгалын самбарт гарын үсгээ зурсны дараа танхимд суудлаа эзэлж байгаа юм.   

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төрийн тэргүүний төвшинд нийт 10, Засгийн газрын тэргүүний төвшинд  23, сайд, тусгай элч нарын төвшинд 17, олон улсын байгууллагын төлөөлөгчид манай улсад ирээд байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.