Гадаадад амьдарч буй монголчууд саналаа өгч байна

Гадаадад амьдарч буй монголчууд саналаа өгч байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт энэ сарын 7-нд болно. Харин гадаад улсуудад амьдарч буй иргэд өнөөдөр, маргааш хоёр өдөр дахин санал хураалтад оролцож, саналаа өгөх юм. Иргэд холоос очиж саналаа өгч байгаа учраас нэг өдөр хүрэлцэхгүй хэмээн СЕХ-оос үзэж, 4, 5-нд зохион байгуулахаа болсон билээ.

Санал авах явцыг манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос зохион байгуулна. Тэдгээр салбар комиссоос өмнө нь санал авах иргэдийн бүртгэлийг явуулахад 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн билээ. Эдгээр иргэд дахин санал хураалтад оролцох эрхтэй. Тиймээс өнөөдөр өглөөнөөс эхлэн саналаа өгч эхэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.