Монгол Улсад Италийн Элчин сайдын яам нээгдэв

Монгол Улсад Италийн Элчин сайдын яам нээгдэв

Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони нь АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм.

Тэрээр өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцов. Ёслолын ажиллагааны үеэр сайд Л.Пүрэвсүрэн, П.Жэнтилони нар нээлтийн тууз хайчлан, дурсгалын самбар дээр гарын үсэг зурлаа.

Гадаад хэргийн сайд нар Элчин сайдын яамны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч, тус Элчин сайдын яам нээгдсэнээр Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх нэгэн чухал алхам болж буйг тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.