Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх боломжтой гэв

Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх боломжтой гэв

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг үнэлдэг 10 гаруй үзүүлэлт байдаг. Үүнээс хоёр нь л өсөлттэй, бусад нь дандаа бууралттай байгаа. Энэ нь гадаад худалдааны тэнцэл юм. Нүүрсний үнийн өсөлтөөс болсон байгаа. Засгийн газрын үйл ажиллагаа биш. Энэ өсөлтөөс болж манай ДНБ 4.2 хувийн өсөлттэй гарсан. Ингэх гэж байна гэдгийг бид өмнө нь хэлж байлаа.

Эрдэс баялгийн үнийн өсөлттэй холбоотой баялгийн хуваарилалтыг хийж, иргэдийг өрийн дарамтаас гаргах тухай санаачилгыг олон хүн шүүмжилж байна.  Гэхдээ энэ боломжтой гэдгийг хэд хэдэн тоогоор хэлье. Үндсэн хуулийн 6.1-т заасныг биелүүлэх аргыг зааж өгөх гэж байгаа юм. 10 том стратегийн орд байгаа. Ганцхан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр суурилж энэ тоог гаргаж байна. 10 тонн нүүрсээ өнөөдрийн 71 ам.доллараар гаргахад 850 сая ам.доллар гаргана. Зардал нь 225 сая ам.доллар байна. Тиймээс 660 сая ам.долларын цэвэр ашиг олно. “Эрдэнэс Тавантолгой” өнөөдрийг хүртэл “Чалко”-гийн зээлийг төлсөн. Зээл төлөгдөөд дууссан. Компани нээлттэй компани болох бэлтгэх ажлаа хийсэн” гэв.

Тиймээс тэрбээр төсвийн хямрал, эдийн засгийн хямралаас илүү өрх гэрийн хямрал болж байна гэж үзэж буй аж. Өнөөдөр нийт 993 мянган иргэн 5.8 их наяд төгрөгийн зээлтэй. Үүнээс цэвэр өрхийн хэрэглээний зээлтэй буюу 277 мянган иргэн 1.7 их наяд төгрөгийн зээлтэй байна. Мөн 228 мянган ахмад настан 642.6 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа аж. Нийт 120 мянган малчин дунджаар гурван сая төгрөг буюу 360 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. Өрхийн орлогод дарамт учруулдаг энэ зээлийг аваад үзвэл 1.1 тэрбум ам.доллар болж буй юм. Харин эдгээр зээлийн дарамтыг иргэдийн нуруун дээрээс авчихвал өрх орлоготой үлдэх боломжтой. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад энэ талаар анхаарч ажил хэрэг болгох саналыг тавьжээ.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.