Ч.Содномцэрэн: Саналын хуудсыг бүрэн хэвлэж дууссан

Ч.Содномцэрэн: Саналын хуудсыг бүрэн хэвлэж дууссан

СЕХ-оос сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлж байна. Хэвлэлийн бага хурлын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  “Хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдаж, аймаг нийслэл, сум дүүргийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар саналын хуудсыг  бүрэн хэвлэж дууссан. Дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт дуусч, гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон. Сонгогчдын бүртгэл болон техникийн бэлтгэл маргааш гэхэд бүрэн дуусна. Ажлын хэсгүүд хоёр ээлжээр ажиллаж байна. Энэ сарын 4,5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.

Долдугаар сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авна.

Долдугаар сарын 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна. 

Мөн Баян-Өлгий аймаг дахь санал хураалтын талаар хэлэлцсэн. Дүн мэдээг хуульд заасны дагуу тус аймгийнханд нэн даруй дамжуулахыг үүрэг болгосон”  гэлээ. Харин үүний дараа

Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга  ямар шалтгаанаар сонгуулийн дүн мэдээ хоцорсоныг тайлбарласан юм. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийсэн. Зургаадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу 29-ний өдөр техникийн тооллого хийсэн. Ажиглагчаар МАН-аас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулах бичгээ ирүүлсэн. Аймгийн АН, МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд зургаадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийгдэж ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна. Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.