МАН Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа

МАН Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа

Монгол Ардын намаас Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналын хуудсыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр “С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байгаа юм. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй.  МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байна. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй. МАН-ыг санал хураалтад нөлөөлсөн гэсэн хардлагыг арилгах нь зүйтэй гэж үзсэн. СЕХ гараар тоолсон санал хураалтын мэдээллээ олон нийтэд мэдээлэх ёстой” гэв.

Манай улсын анхны Ерөнхийлөгчийн сонгууль 1993 онд болж байсан бөгөөд түүнээс хойш анх удаагаа шийдвэрлэх шатны санал хураалт явуулахаар тов гарсан билээ. Гэвч, МАХН-ын зүгээс энэ удаагийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Б.Болортунгалаг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.