З.Энхболд: Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулах ёстой

З.Энхболд: Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулах ёстой

УИХ-ын дарга асан З.Энхболд дөнгөж сая АСА явуулын станцаар дамжуулж мэдэгдэл хийж, СЕХ дахин санал хураалтаа ажлын өдөр явуулахыг шаардаж байгаагаа хэллээ.

Тэрбээр “Баттулгыг дэмжиж, Монголоо ялуулсан та бүхэнд баярлалаа.  СЕХ өглөө 09:00 цагаас хуралдаж, түүхэнд байгаагүй буруу шийдвэр гаргасан байна. Яагаад гэвэл,  8, 9-ний өдөр наадам эхэлчихдэг. Сур харваа эхэлчихдэг, дааганы уралдаан болдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Бүх аймгийн наадам 8, 9-ний өдөр болохоор төлөвлөгдөөд, шийдвэр нь гарчихсан байна. Монгол Улс сонгууль явуулж эхэлснээс хойш түүхэндээ анх удаа наадмын өдөр саналт хураалт хийх балмад шийдвэрийг СЕХ гаргасныг эсэргүүцэж байна. АН Сонгуулийн хуулийн 16.2-т зааснаар ажлын өдөр явуулахыг шаардана.  СЕХ аль дуртай өдрөө сонгууль явуулах эрх байхгүй. 16.2-оор сонгуулиуд аль нэг ажлын өдөр болдог.

Ээлжит бус бусад сонгууль, дахин санал хураалтыг ч гэсэн 16.2-т нийцүүлнэ явуулна гэж Сонгуулийн хуулийн 20.3-т заасан байгаа. Тийм учраас наадмын өдөр явуулах гэж байгаа дахин санал хураалтаа нэн даруй, өнөөдөр өөрчил.

СЕХ-ныхон МАН-ынханд долигнож болно. Гэхдээ  ингэж хуулиа зөрчиж битгий долигно. Ялангуяа Болдсайхан гэдэг нөхрийг энэ шийдвэрт оролцуулж болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн.  Тэр хүнээ хол байлгаж байж шийдвэрээ гаргаарай. Ажлын өдөр сонгууль явуулах шийдвэрийг би хэлээд байгаа юм биш. Хуулиндаа тийм байна. Тийм болохоор АН-ынхан ажлын өдөр дахин хураалтыг явуулахыг албан бичгээр мэдэгдэнэ, шаардана” хэмээн хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.