МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дөнгөж сая гэргийн хамт  Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа ард иргэддээ хандаж үг хэлсэн юм.

С.Ганбаатар “Иргэд, сонгогчид, ард түмэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага биежиж, ард иргэд сайхан амьрах учиртай.

Би ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж, биелүүлэх болно гэдгээ илэрхийлье. Монголын минь заяа их. Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрал үргэлж хүчирхэгжин мандана. Баярлалаа” хэмээн хэллээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.