М.Энхболд саналаа өглөө

М.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөж буй М.Энхболд  23 дугаар сургууль дээр байрлах Чингэлтэй дүүргийн 1937 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Монголчууд төрийнхөө сонгуулийг хүндэтгэдэг, баяр ёслолын байдалтайгаараа мориныхоо дэлийг засаж, гоёлын хувцсаа өмсч саналаа өгдөг уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд ард түмэн минь идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй, сайхан болоосой. Сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган ажилтанд бас ажлын амжилт хүсье” хэмээн хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.