Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

Монголчууд энэ сарын 26-нд тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ сонгуультай холбогдуулан сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс орон даяар зогсоолоо.

Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох ёстой.  Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн хариуцлага хүлээх юм. 

Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн хэвийн үргэлжилнэ. Хэрэв сонгогч энэ өдрөөс өмнө шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлэх аж.

Б.Сумъяа

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ