Зарим хуулийн эцсийн найруулгыг баталлаа

Зарим хуулийн эцсийн найруулгыг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хурал эхэллээ. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой ч гишүүд бүрэн цуглараагүй тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж зарим хуулийн эцсийн найруулгад гишүүдийн саналыг сонсож, баталлаа.

Тухайлбал, Ард нийтийн санал асуулгад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, шүүхийн шинжилгээний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгад гишүүдийн саналыг асуусан ч санал хэлэх гишүүн байгаагүй тул эцэслэн баталлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.