Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж дарга аа та гишүүдийн хэлэх үгийг битгий заа

Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж дарга аа та гишүүдийн хэлэх үгийг битгий заа

УИХ-ын чуулган Монголбанкны асуудлаар үргэлжилж байна. Одоогоор гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ц.Нямдорж дарга аа та гишүүдийн хэлэх үгийг битгий заа. Энэ УИХ. Гишүүд өөрсдөө үгээ хэлэх эрхтэй.

Би энэ Их хурлын танхимыг үзэл, бодлын өрсөлдөөн гэж харж байгаа. Хүн болгоны хэлсэн болгон туйлын үнэн биш. Тийм учраас бид үгээ хэлнэ. Монголбанкны асуудалтай холбогдуулаад хэн нэгнийг өмөөрсөн асуудал огт байхгүй. Гол нь тогтоолын төсөл нь нэр зааж, ялын тогтоол шиг орж ирж байгаа учраас Байнгын хорооны хуралдааны гол асуудал түүнд өрнөсөн.

Ер нь Монголбанкны бүрэн эрхэд халдсан уу гэвэл ажлын хэсэг халдсан. Үүнийг зөвхөн нэг хүний бүрэлдэхүүнтэй нэг намын гишүүдийг оролцуулан хийсэн үү гэвэл хийсэн. Хэн нэгнийг зорьсон уу гэвэл зорьсон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн мэдээ гаргах гэхэд хүлээж авах хэвлэл байгаагүй. МАН-тай хаалтын гэрээ байгуулсан. Танай юмыг хүлээж авахгүй гэсэн. МҮОНРТ-ээр цөөнхийн бүлгийн толгойг нь ч цухуйлгахаа больсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр 2012-2016 онд Монгол Улсын эдийн засаг ямар байсан, тэр үед л хийгдсэн” гэв. Одоогоор УИХ-ын гишүүн З.Нарантуяа асуулт асууж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.