З.Энхболд: Төв банкийг арилжааны банк шиг ойлгож болохгүй

З.Энхболд: Төв банкийг арилжааны банк шиг ойлгож болохгүй

Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилго бүхий Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг ажлаа тайлагнасан билээ. Тодруулбал, Б.Ундармаа, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногт тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны хуралд танилцуулсан юм.

Уг хурлаар өмнөх дөрвөн жилийн алдагдал, Төв банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зөв зарцуулсан эсэх болон Шилэн дансны хууль хэрэгжүүлж байсан эсэхийг ярилцсан юм. Улмаар өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээгээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг дандаа буруу ашигласан, 448 тэрбум төгрөгийг Н.Золжаргал идэж уусан гэсэн улс төрийн зорилго бүхий мэдэгдэл хийсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн твиттер хуудсандаа Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг нийтэлсэн байсан юм. Үүнийх нь хариуд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд тун оновчтой хариулт өгч амыг нь тагласан юм.

Тэрбээр, “Эдийн засгийн байнгын хорооны шалгалт маш муу, мэргэжлийн бус болжээ. Төв банкийг арилжааны банк шиг ойлгож болохгүй. "Төв банкны тухай" хуулийг үз. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн зээл 99 хувь төлөгдөөд дууссаныг мэдээлээрэй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг жил бүр УИХ баталж, Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлсэн. МАН 99 хувь нь төлөөд дууссан зээлийн хүүг өсгөж төлүүлж чадах уу” хэмээн жиргэсэн байсан юм.

Б.Тогтох 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.