М.Энхболд: Монголчуудын амьдралд ахиц, дэвшил гаргахын төлөө ялалт байгуулна /ФОТО/

М.Энхболд: Монголчуудын амьдралд ахиц, дэвшил гаргахын төлөө ялалт байгуулна /ФОТО/
Сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ёстой.  Тэгвэл сая  МАН-аас тус сонгуульд нэр дэвшигч М.Энхболд үнэмлэхээ гардан авсан байна. Түүнийг СЕХ-ноос гарахад,  тус байрны хүлээж байсан  гишүүд, дэмжигчид нь гартаа намын туг барин “Энхболд, Энхболд” хэмээн хашгирч байв. 
 
Улмаар тэдэнд болон нийт гишүүд дэмжигчиддээ хандан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд “Энд намайг дэмжихээр хүрэлцэн ирсэн журмын нөхөд өө. Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. МАН-аас 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд миний нэрийг дэвшүүлж, намынхан амжилттай оролцоорой гэсэн үүрэг даалгаврыг өгсөн.
 
Энэ дагуу хуулиар заагдсан бүх баримт бичгийг бүрдүүлж, МУ-ын СЕХ-нд өгсний дагуу нягталж үзээд хэдхэн мөчийн өмнө надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болно гэсэн батламж үнэмлэхийг гардуулан өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ их итгэл найдвар өндөр хариуцлагыг ялалтаар мялаах бүрэн дүүрэн итгэлтэй байна. Энэ удаагийн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол уруудаж, доройтож, хямарч хагарсан энэ үйл явдлыг эцэслэн тогтоож, эдийн засагтаа эрч хүчтэй өөрчлөлт хийж, иргэдийнхээ амьдралыг богино хугацаанд сайжруулах энэ их сонголтын сонгууль болж байгаа юм.
 
Энэд хүрэлцэн ирсэн та бүхэн “Чи яагаад энэ сонгуульд нэр дэвших гэж байгаа юм бэ” гэж асуух гэж байгаа байх. Би нэгдүгээрт эвтэй монголын төлөө нэр дэвшиж байгаа юм. Хоосон улстөржид хий хийрхэж, хэрүүл маргаан хийж сууснаас улс орон ард түмнийхээ аж амьдрал нөхцөл байдлыг хэрхэн яаж доройтуулсан бэ гэдгийг мартах болоогүй.
 
САяхан болсон үйл явдал. Монголын төр эвтэй байж энэ асуудлын ард гарах ёстой. Дээгүүрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэх ардын мэргэн үг бий. Монголын төр тогтвортой нэгэн зүгт харж, эх орон ард түмэн эвтэй байж, улс орноороо хөгжих, цэцэглэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, би хямралыг даван туулахын тулд нэр дэвшиж байна.
 
Болчимгүй алхмаас болж улс орны эдийн засаг нийгмийн амьдралп бий болсон уруйтал доройтлыг бүрэн дүүрэн зогсоох зорилтыг хөгжүүлэх улс төрийн хүчин надад байгаа. МАН амласнаа хийдэг хэрэгжүүлдэг улстөрийн хүчин.
 
Манай намын хийсэн бүтээснийг олон жишээгээр тайлбарлаж болох юм. Бид эдийн засагт үүссэн энэ богино хугацааны хүндрэл бэрхшээлийг аль болох асуудлыг олон түмэнд бага хүндрэл учруулах, ачааны хүндийг арай илүү орлоготойд нь үүрүүлэх бодлогыг барьж, хямралын ард гарч чадна. Хямралаас гарах хүсэл сонирхол монголчуудад байгаа төдийгүй, дэлхий нийтэд бас бий болжээ. Би Засаг төрийн эрхийг аваад 10 сар болж байгаач, уруйтан доройтсон эдийн засгаа өсөлт, Валютын ханшийн тогтвортой байдал, өр зээлээ хэрхэн давах, цалин хөлсөө хэрхэн тавих вэ гэдэг асуудал тулгарч байсан тэр хүнд үеэс гарч, эдийн засгийн ахиц өөрчлөлтийг бий болгож чадсан.
 
Иргэдийн бидэнд хүлээлгэсэн энэ их итгэлийг бүрэн дүүрэн хөгжил цэцэглэлт болгохын тулд би энэ сонгуульд нэр дэвшиж байгаа. Гуравдугаарт би Монголын төрийг ээлтэй төр болгохын төлөө нэр дэвшиж байна. Айл өрх иргэн бүр төрийн бодлогын төвд байдаг ийм төрийг төлөвшүүлж, төгөлдүүлжих ёстой. Хууль цааз нь иргэн бүртээ адил тэгш үйлчилдэг төрийг бий болгох ёстой. Дээр нь төр алдаа эндэгдэл гаргасан нэгэнд нь хариуцлага хүлээлгэдэг шударга төр байх ёстой.
 
Би энэ гурван зорилтыг хэрэгжүүлэх иж бүрэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрийг заргадугаар сарын 6-ны өдөр ард түмэн иргэд сонгогчдынхоо өмнө дэлгэн тавих болно. Монголчууд хурдан морины гарааны зурхай дээрээ морь эргэхийг хоржийлоо гэж түрүүлэхийг бэлгэдэж хэлдэг. Монгол төрийн сонгуулийн энэ гараа яг өнөөдрөөс эхэлж, сонгуулийн морь өнөөдрөөс эргэж байна. Хоржийлоо. Монгол ялна аа, Монгол ялна” гэж хэллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.