ИЗНН сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжинэ

ИЗНН сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжинэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авах үйл ажиллагаа өнөөдөр болсон. Намуудын СЕХ-нд хүргүүлсэн хүсэлтийн дагуу АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хамгийн сүүлд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан юм.

Тэгвэл энэ үеэр эрх  чөлөөний талбайд  Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл болон намын гишүүд дэмжигчид, ИЗНН-ыг дэмжигчид хүрэлцэн ирсэн байв. Улмаар ИЗНН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоо уламжиллаа.

Тус намын улс төрийн зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь дэмжин ажиллах тухай АН-ын саналыг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. ИЗНН өмнө нь 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН-ын нэр дэвшигчийг дэмжин хамтран ажиллаж ирсэн юм.

Харин энэ удаа “Улстөрийн эрх мэдэл улстөрийн нэг хүчинд төвлөрөх нь хүний эрх чөлөө аюулгүй байдалд хортой үр дагавар учрах эрсдэлтэй тул АН-ын нэр дэвшигчийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэдгээ тус намын удирдлага онцолж, гарсан шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэд гардуулан өглөө.

Ц.Ганхуяг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.