Х.Баттулга: Монголын эгэл ард түмэн ялна

Х.Баттулга: Монголын эгэл ард түмэн ялна

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа.
Тэрбээр  энэ үеэр  "Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу гурван сая иргэдийн төлөө юу гэсэн сонголт ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Гэвч Монголын эгэл ард түмэн ялна” гэв.
Мөн  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээ амжилт хүсч,  үг хэллээ. Тэрбээр   “Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад шударга өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хууль зөрчиж байгаагүй. Тиймээс бусад намыг шударга өрсөлдөхийг уриалж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгадаа амжилт, ялалтыг хүсэн ерөөе” хэмээв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.